Saturday, December 14, 2013

Байрны үнэ цаашид яах бэ?

Цөвийн цагийн төгсгөл

            2012 он
     Хамаатны ах байр хайж сонин, интернет эргүүлж байсан үе саяхан. Эхнэр авсан болохоор бушуухан л орох оронтой болох ёстой гэсэн бодол түүний толгойд эргэлдэж байсан нь тодорхой. Яг авая гэхээр тохиол нь бүрдэхгүй ч юм уу? нэг бол хэт үнэтэй аль эсвэл арай хол болчихоод байсан юм. 4-5н сар байр эрчимтэй хайсны үндсэн дээр 10-р хороололд  56мкв хоёр өрөө байрыг 89саяаар авч байсан юм. Одоогоос жилийн өмнө 1мкв нь 1,6 сая орчим байсан байрны үнэ одоо даруй 40 хувиар өсчээ.
‘’Монголын Ипотекийн Корпораци’’-ийн гаргасан байрны үнийн судалгаанаас харахад
 
       2013 оны эхний улиралд Баянгол, Сүхбаатар дүүрэгт  1мкв нь 10-20 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.  Байрны үнэд тухайн компаний  чанар, нэр хүнд, барилгын байршил ихээр нөлөөлдөг. Тийм ч учраас Сүхбаатар дүүрэг болон Хан-Уул дүүргийн зайсан орчимоорх барилгууд байрны үнийг манлайлдаг.
     ‘’Гангар Инвест’’ ХХК-н гэрээний эрх зүйч Д.Энхбаяраас  байрны үнийн өсөлтийн талаар мөн  цаашид байрны үнэ өсөх үү? Буурах уу? гэдгийг тодруулахад: ’’ 2010 онд багаар бодоход 3500-н айлын байр ашиглалтанд оруулсан бол 2012 онд  16000 мянган айлын байр ашиглалтанд оруулсан байдаг. Эдийн засгийн хурдацтай өсөлт, Уул уурхайн салбарын хөгжил байрны үнэд маш ихээр нөлөөллөө.  2010 онд манай компаний  байрны 1мкв-н  үнэ 1450 байсан бол энэ онд 60 хувиар өссөн байна.  Хүмүүс хэрэгцээгээ хангаад хэт өсөөд ингээд явангуут  зах зээлийн шаардлагаар барилгын компаниуд үнээ нэмнэ. Худалдан авагчид байхгүй болно гэж байхгүй ч  өмнөх онуудтай харьцуулахад худалдан авах чадвараасаа илүү байрны ашиглалтанд орох хэтийн төлөвөөрөө бол ирэх онд маш олон байр ашиглалтанд орно. Тиймээс байрны 1мкв-н үнэ айхтар өсөхгүй тогтворжих магадлалтай.  Мөн байрны үнэд нөлөөлдөг бас нэг зүйл бол Юаны ханш. Барилгын компаний хамгийн гол түүхий эд бол Арматур болон цемент байдаг. Манай улсын ихэнх компаниуд гол түүхий эдээ Урд хөршөөс авдаг. Юань өсвөл бидний үнэ ч тодорхой хэмжээгээр  нөлөөлнө’’ гэлээ.
      Мөн БХБЯ-ны Орон сууц нийтийн аж ахуй бодлогын хэлтэсийн дарга Р.Эрдэнэцэцэг 2013-2014 онд 34000 айлын орон сууцыг ашиглалтанд оруулах бол 2014-2016 онд 65000 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Тиймээс ирэх оноос нийлүүлэлт эрэлтээ гүйцэж үнэ буурах магадлалтай гэж мэдэгдсэн.
   Нийслэл хотын ихэнх иргэд орон сууцанд амьдрахыг хүсдэг. Эдийн засагч Б.Батжавхлан нэгэн ярилцлагандаа: ‘’Ямар ч орны, ямар ч зах зээл дээр орон сууцны үнэ буурдаггүй. Тэгэхээр үнэ буурна гэсэн урт хугацааны хүлээлт бол буруу юм. Харин үнийн өсөлтийн хурдыг бууруулах тухай яриа байж болно. Үүнийг хийх ганц арга нь нийлүүлэлтийг л дэмжих’’ гэсэн байдаг.  Тэгвэл засгийн газраас нийлүүлэлтийг дэмжиж буй ирэх жилүүдэд байр горьдогсдын хувьд энэ он Цөвийн цагийн төгсгөл бололтой.





No comments:

Post a Comment