Saturday, December 14, 2013

''Сүрлэг хангайн ой хөвч зэрлэг хэрэглээний золиос болж байна'' тэмдэглэлд хийсэн шүүмж

Ой хөвчийн асуудал уу Он цагийн дараалал уу
    Доктор Л.Ариун-ий хийсэн судалгаагаар Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мод, ой нөөцийн талаарх асуудлыг 1980-д онд 27,3 хувьтай тусгаж байсан бол 2000-д оноос энэ үзүүлэлт даруй 2 хоёр дахин буурсан байдаг.     Мод, ой нөөцийн асуудлыг сонин хэвлэлд  бага бичих болсон өнөө үед сэтгүүлч Галарид ой хөвчийн асуудлыг хөндөн бичсэн  нь ач холбогдолтой бөгөөд цагаа олсон явдал болжээ.
   Тэрээр уг тэмдэглэлдээ хүн төрөлхтөн галтай танилцсан тэр үеэс байгаль орчинд зэрлэгээр халдаж эхэлсэн мөн хүн төрөлхтөн идэвхгүй хэрэглэгчээс үйлдвэрлэгч, бүтээгч болж хувирсан нь 12 жилийн тэртээ үеэс хойш аж ахуй, газар тариалан эрхлэх, суурин байгуулахын тулд ой модтой дайн зарлаж эхэлсэн нь өнөө ч үргэлжилсээр байна гэж бичсэн. Ингэснээрээ уг тэмдэглэл түүхэн цаг үеэс эхлээд одоо хүртэл Сүрлэг хангайн ойн хөвч зэрлэг хэрэглээний золиос болж буйг сөхөн тавьж нийгэм болоод байгаль орчны асуудлыг хөндөж чаджээ. Мөн тайрч сүйтгэсэн модныхоо 70 хувийг түлшинд, үлдсэн 30 хувийн ихэнхийг хашаа байшин барихад өчүүхэн хувийг үр ашигтай зарцуулдаг гэсэн баримт оруулсан түүний тэмдэглэлийн гол санаа бөгөөд Өөр материалаар орлуулж болох зүйлдээ мод ашиглахаа болъё гэсэн асуудлыг дэвшүүлсэн байна. 
  Түүний тэмдэглэлийн эхэнд орших ‘’Сүүлчийн гол ширгэж, загас үхэж, мод устахад бид мөнгө идэхгүйг ойлгоно’’ хэмээх Энэтхэг ардын зүйр үгийг уншихад л зохиогчын ямар асуудал дэвшүүлэх гэж буй тодорхой харагдана.
     Зэрлэг хэрэглээний золиос болсон ой хөвчийг судалж, дүгнэж, учир шалтгааныг тайлбарласан, сэтгүүлчийн тайлбар нэмэлт мэдээлэл зонхилсон, сонгож авсан асуудлаа нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд гээд олон талаас нь тайлбарлаж өргөн хүрээг хамруулж  чадсанаараа Асуудал дэвшүүлсэн тэмдэглэл болсон байна. Ингэснээрээ сэтгүүлч дэвшүүлсэн асуудалаа ойлгомжтой илэрхийлэх бичлэгийн төрөл зүйлийг сонгож чаджээ.
   Сэтгүүлзүй бол баримт, баримт, бас дахин баримт гэсэн зарчмаар явдаг. Харин тэрхүү баримтаа хаана ,  хэрхэн оновчтой шигтгэж өгөх бэ? гэдэг нь тухайн сэтгүүлчийн авъяас. Экологийн нийтлэлүүд баримт ихтэй хэт нуршнаас болж уншигчдыг уйдаах аюултай байдаг. Уг тэмдэглэл ч баримт ихтэй. Түүний тэмдэглэл Ой хөвчийн асуудал он цагийн дараалал уу гэсэн бодлыг төрүүлэх хэдий ч  баримтын хоорондох логик холбоо сайн учраас түүний тэмдэглэл уншигчдыг уйдаахгүй байгаа аж. Мөн сэтгүүлч сэдвийн хүрээнд эрт үеэс өнөө хүртэлх хүний хэрэглээний золиос болсон  баримт нотолгоог оруулсан нь сэдвээ судалсаныг харуулж байна.  


  Тэрээр зөвхөн өөрийн орны зэрлэг хэрэглээний золиос болсон ой хөвчийн талаар бичсэнгүй. Христийн тооллоос өмнөх 7-4-р зуунд Грекчүүд металл, олборлож боловсруулахын тулд бүтэн хойгийн ойг тэр чигээр нь устгасныг эрдэмтэд олж тогтоосон мөн  ихэнх улсууд жил бүр сайн ургац авахын тулд талбайгаа шатаадаг аргыг эртнээс хэрэглэж ирсэн бөгөөд Төв Америкийн Майяачууд одоо хүртэл энэ аргыг хэрэглэдэг гэх мэтчилэн  Орос, Хятад,  Европын орнуудын  ой хөвч хэрхэн багасаж, устаж үгүй болж байгаа талаарх баримтыг оруулсан тэрээр дэвшүүлсэн асуудалаа олон талаас нь тайлбарлаж чадсаныг харуулж байна.
  Экологийн нийтлэлд сэтгэл хөдлөлийн өнгө аяс оруулдаг бөгөөд  ингэснээрээ уг сэдэв уншигчдад хамаатай юмаа гэсэн ойлголтыг өгдөг.Уг тэмдэглэлд ч  сэтгэл хөдлөлийг бага зэрэг оруулсанаар сэтгүүлчийн байгалиа хамгаалсан, харамласан, халагласан  өнгө аяс нэвт үнэртэж байна. Мөн тэрээр ой модондоо зөв зохистой харьцаж байгаасаа гэсэн үүднээс ой мод нь хөрс хамгаалагч, ус чийг тогтоон баригч, тоос бууруулагч, хүчилтөрөгч үйлдвэрлэгч гэсэн модны давуу тал, үүргийг хэлж ой модыг сүйтгэсэнээс болж хөрсний доройтол цөлжилтийн эх сурвалж болж улмаар энэ нь хүн амын амьжиргаа, аюулгүй амьдрах орчны асуудал болдог хэмээн түүнээс гарах үр дагаварыг бичсэн нь ач холбогдолтой болжээ.
  Тэрээр дэвшүүлсэн асуудалдаа бодитой хандаж чадсан ч шийдвэрлэх арга зам, гарцыг тодорхой зааж өгсөнгүй.
Монгол 13сая га газар ой модтой гэсэн албан ёсны тоо байдаг. 1900-д оноос 300 мянган га талбайн ой модоо шавьжинд идүүлж, 5,4 сая га талбайг түймэрт шатаачихсан, жилд төрөөс 650 мянган шоо метр мод огтлох зөвшөөрөл өгдөг харин түймэрийн нилээдгүй хувь нь самар түүгчдийн санамсаргүй алдсан гал, эсвэл бугын эвэр түүгчдийн санаатайгаар тавьсан гал байдаг, мөн жилд хулгайгаар 1,5 сая шоо метр мод огтолдог зэрэг албаны даацтай баримтыг тусгасан хэдий ч гарах арга замаа зааж өгсөнгүй.
   Сэтгүүлч ой нөөцийг зөв зохистой хэрэглэж байгалиа хамгаалахын тулд ойн нөөцийн тухай хуулийг чангатгах, жилд төрөөс огтлох зөвшөөрөл өгдөг модны хэмжээг багасгах мөн ойн хөвчийн зохисгүй хэрэглээнээс зайлсхийхийг уриалан гарах арга замыг зааж болох байсан.



No comments:

Post a Comment