Saturday, December 14, 2013

Хараат Монгол
  2012 он
         Би таван мянган төгрөгөөр литрийн тараг, ундаа, талх авдаг байсан бол одоо тараг, талх л авах болж.   Ямар сайндаа л арван жилийн сургуулийн спорт заалыг нэг цагийн хүний 1000 төгрөгөөр авдаг байсан бол одоо 2000 болсон. Багшаас учрыг асуухад Бензиний үнэ өсөөд байна шүү дээ гэж хэлж байсан юм.  Угаасаа ч миний, таны, бидний өмсөж буй хувцасны гоё сайхан, идэж байгаа хоолны их, бага, амттай, хэрэглэж буй зүйлийн сайн, муу бүгд шатахууны үнэнээс шалтгаалдаг.
Дотоодын шатахууны хэрэгцээний ихэнх хувийг хойд хөршөөс импортоор авдаг. Тийм ч учраас манай улсын бүх зүйлийн үнийг долларын ханш  болон ОХУ-н нефтийн үнэ тогтоодог жамтай.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад долларын ханш 20 хувиар өсөхөд бензиний үнэ долоон хувиар өссөн байгаа юм. Үүнийг засгийн газраас шатахуун импортлогч компаниудад хөнгөлттэй зээл өгсөний гавъяа хэмээн ШӨХТГ-н дарга О.Магнай мэдэгдлээ.
Мөн засгийн газраас шатахууны жижиглэн худалдааны үнийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлж байгаа. Ингэснээрээ  өнгөрсөн онд манай улс нийт 33 мянга 551 тонн шатахууны нөөцтэй байсан бол энэ онд уг нөөц нь 2,5 дахин өссөн байна. Энэ нь Монголын газрын тосноос гаргаж авсан Мон93 бензинтэй холбоотой бөгөөд  хятад улсаас сар бүр нийлүүлэгдэж байгаа 10 мянган тонн  уг бензин нь манай улсын шатахууны сарын хэрэглээний 40 хувийг эзэлнэ гэж засгийн газраас үзсэн. Тиймээс  ОХУ-аас бүрэн хараат байсан шатахууны хэрэгцээгээ 40 хувь бууруулж байгаа юм.
Хэдий бид Мон93 бензинээ гаргасан ч зах зээлд нөлөөлж чадахгүй байгаа юм. Сэтгүүлч Ж.Тэгшжаргалын хэлсэнээр Монголд төрж, Хятадад бойжсон Мон93 бензин нь  монголын газрын тосыг экспортолж хятадруу гаргаад тэнд нь боловсруулж буцаж импортоор оруулж ирж байгаа учир үнийн хувьд иргэдэд адилхан тусч байна. Тэгэхээр үнийн хөөрөгдөлтөнд ороод байгаа бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй байгаа гэсэн үг.

Долларын ханш хэд болохыг  хэн ч мэдэхгүй. Энэ эрчээрээ явбал бид наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болох нь тодорхой. Долларын ханш өссөн тохиолдолд бензиний үнэ тодорхой хэмжээгээр өсөх нь тодорхой. Тэгэхээр бидний хараат байдал үргэлжилсээр.

No comments:

Post a Comment